Чулуут гол, Чулуутын хавцалын байгалын цогцолборт газар

8 Өдөр

1466km

Танилцуулга

Энэхүү 8 өдрийн уулын дугуй болон каяак хосолсон аялал нь Монголын нүүдэлчин ахуйтай таницан Өвөрхангай, архангайн багйлын хосгүй үзэсгэлэнт байгалын цогцолборт газар Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Тайхар чулуу, Тамирын гол, Хурмэнгийн гол, Чулуут гол, Чулуутын хавцал дагуу ер бусын үзэсгэлэнт, түүх дурсгалын өлгий нутгаар 1400км орчим замыг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий уулын дугуй, каяакаар туулах бөгөөд Танд хамгийн сайхан аяллын дурсамжийг үлдээх болно.
 
Түүхийн товчоон:

Элсэн тасархай нь 80 километр орчим урт элсэн манхан юм.

Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. 

Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VIIIX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Тамир гол буюу Тамирын гол нь Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Чулуут гол нь 415 км урсаж, Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с

Аяллын хөтөлбөр

  • Өдөр 1

    Улаанбаатар - Элсэн тасархай

    Улаанбаатар хотоос 4х4 авто машинтай хөдлөж Лүн, Баяаннуур, Дашинчилигээр дайран Элсэн тасархайн хойд үзүүрээс Элсэн манхан говь хангай хосолсон Байгалын цогцолборт газраар дугуйтай аялах болно. Дугуйн аялал эхлэхээс өмнө тав тухтай бэлтгэсэн асарт өдрийн хоолоо зооглоод хэсэг амарсны дараа аялалаа эхлэнэ замын нийт урт нь 38км байна. Аяллын туршид 2 удаа амралтын цэгт зогсч хөнгөн зүйлсээр ундаална, өдөр, оройн хоолтой байна. Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт уулын энгэрт хоноглоно. \Тэмээн аялал хийх боломжтой Аялалын үндсэн үнэд ороогүй\
    Өдөр, орой
    майхан
    280км
    30км
  • Өдөр 2

    Элсэн тасархай - Их Тамир

    Энэ өдрийн аялал эхлэхээс өмнө Мастер тогоочийн бэлтгэсэн Англи өглөөний цайг зооглоод аялалаа эхлүүлэх бөгөөд машинтай 80км орчим явж Хар хорин хотын эртний түүх дурсгалын Эрдэнэ зуу хийдийг үзэж танилцана. Өдрийн хоолоо идчээд машинаар 130км орчим явж монголын нүүдэлчин айлын өв соёл гэртэй танилцана, Эртний түүх дурсгалын өлгий болсон Тамирын голын эрэг дээр хоноглоно. \Морин Аялал хийх боломжтой аялалын үнд багтаагүй\
    өглөө, өдөр, орой
    майхан
    230км
  • Өдөр 3

    Тамирын гол

    Тамирын голын эргээс Унадаг дугйтай хөдлөж Тайхар чулуун дээр Тамирын голын эргээр байгалын үзэсгэлэнт газраар 30км дугуйтай аялах Болно.
    өглөө, өдөр, орой
    майхан
    30км
  • Өдөр 4

    Тамирын гол - Хүрмэн гол

    Энэ өдрийн аяллын зам нь 30км өгсүүр замын машинтай туулан 45км уруу тал хосолсон онгон зэрлэг байглаар аялах болно. Аяллын замын нийт урт нь 75км байна. Хүрмэнгийн голыг даган байгалийн үзэсгэлэнт газраар дугуйтай явж Хүрмэн голын эрэг дээр хоноглоно.
    өглөө, өдөр, орой
    майхан
    30км
    45км
  • Өдөр 5

    Хүрмэн гол - Чулуут гол

    Энэ өдрийн аялал нь Хүрмэнгийн голоор каяакаар аялах бөгөөд замын нийт урт нь 40км орчим байна. Чулуут Хүрмэнгий голын бэлчирээр дайрч.байгалыг үзэсгэлэнт газар хоноглоно.
    өглөө, өдөр, орой, хөнгөн цай
    майхан
    40км
  • Өдөр 6

    Чулуут гол

    Энэ аялал нь Чулуут голын байгалын цогцолборт газраар маш сонирхолтой 40км аялах болно. Чулуут голын хавцал хүрхийн наахан талд Чулуут голын эрэг дээр хоноглоно.
    өглөө, өдөр, орой, хөнгөн цай
    майхан
    30км
  • Өдөр 7

    Суман Чулуутын бэлчир

    Энэ өдрийн аялал нь Чулуут голын хавцал дундуур Байгалын үзэсгэлэнт газраар каяактай 35км орчим аялна. Суман Чулуутын бэлчир Багалын үзэсгэлэнт газар хоноглоно.
    өглөө, өдөр, орой, хөнгөн цай
    майхан
    34км
  • Өдөр 8

    Улаанбаатар

    Машинтай 700км очим явж Улаанбаатар хотод ирсэнээр бид бүхний 8 өдөр 7 шөнийн аялал маань өндөрлөнө.
    өглөө, өдөр, орой
    700км

Газрын зураг

Аяллын үнэд багтсан

  • - Олон улсын нисэх буудлаас тосох, Үдэх
  • - Аялагчдыг тээвэрлэх унаа /Аяллын турш дагаж явна./
  • - Гал тогооны машин
  • - Хөнгөн зууш + цэвэр ус
  • - Өглөө, Өдөр, оройн хоол
  • - Унадаг дугуй+ Каяак + Хамгаалалтын малгай+Аврах хантааз
  • - Дугуй, Каяак тээвэрлэх унаа
  • - Мэргэжлийн дугуйн болон каяак хөтөч
  • - Дугуй засварчин
  • - Майхан
  • - Аяны гудас
  • - даатгал

Аяллын үнэд багтаагүй

  • - Олон улсын нислэг
  • - Виз
  • - Зочид буудал