Монгол орны бартаа саадтай, хүнд хэцүү замаар явахад тохиромжтой, 4х4 машинаар аялалд оролцогчдод үйлчилнэ. Гал тогоо, кемпийн машин тусдаа фургон байх бөгөөд аяллын туршид хооллох, буудаллах газар руу шууд очих зорилготой. Дугуйн аялагчдыг дагах машин нь зориулалтын дугуйн ачаатай, аялагчийн хувийн эд зүйлсийг тээвэрлэн явна. Аялагч ядарч сульдсан, бие тавгүйрхсэн тохиолдолд хүссэн газраа зогсож, хөтөч болон жолоочоос тусламж авах бөгөөд хүсвэл машинаар аяллаа үргэлжлүүлж болно. Аялагчдыг дагаж яваа машинд эмнэлгийн анхан шатны тусламжийн хэрэгсэл, ус, ундаа, snack, амрах сандал гэх мэт хэрэглээний зүйлс байх болно.